Monday, May 4, 2009

Тамга мутрын тэмдэг

Тамга мутрын тэмдэг

Тамганы єдрийн тэмдэглэлийг тусгай хїн тогтмол хєтєлж бичиг бїхнийг тэмдэглэн, юуны тухай, ямар бичиг, дугтуй, бичигт хэдэн удаа тамга дарсан, хэзээ, хэнээр явуулсан тухай нэг бїрчлэн нарийн бїртгэж байв.
Халхын дєрвєн аймаг, шавь, албан байгууллагууд тамганыхаа їїсэл, хэмжээ, хэлбэр, їсэг, тэмдэг зэргийг тїїхчлэн бичиж аймаг хошуу бїрээр нэгтгэн хадгалж ирсэн байдаг. Эдїгээ цагт хїн бїр єєрийн мутрын тэмдэгтэй болох шаардлагатай бєгєєд ижил овог нэртэй хїмїїсийг овог, мутрын тэмдэг, тамга нь ялгаж єгєх болно.
Хїн бїрийн гарын їсэг адилгїй байдаг шиг хїн бїрийн тамга, мутрын тэмдэг єєр байх нь дамжиггїй юм. Дээр цагт эртний бичгийн мэргэд мутрын тамга тэмдэгтэй байсан, үүнийг одоо ч сэргээн хэрэглэж болно. Мутрын тэмдгийг мод, чулуун дээр нэрээ монгол бичиг болон эвхмэлээр сийлэн хэрэглэж болно.

Ч.Нарантуяа. Монгол бичмэл судрын товч. УБ: 2002, 210 х.

mongolheltenuud

Эдїгээ дэлхийд 10 сая гаруй монгол угсаатнууд байгаагийн 2,7 сая монголчууд нь эртний уугуул унаган нутаг, гал голомтоо сахин аж тєрж жинхэнэ монгол ахуй, орчин, хэл аялгуу, зан заншил, соёл тїїхээ хэвээр нь уламжлан хадгалж шинэчилсээр эдїгээ їед хїрч ирлээ.
Нийт монгол туургатан ОХУ-ын байгалийн цаад болон наадах буриадууд, Астрахань, Волга, Ижил мєрєн, Ставрополь, Дон, Куман, Урал, Оренбургийн халимагууд, Алтай, Тянь-Шаны нуруу, Хєх нуур, Хайду гол, Эзнээ, Бор хурын уулсаар нутаглах торгуудууд, ЄМЄЗО-ны євєрлєгчид, дагуур, дунсян, бао-ань, монгол хэл аялгуутнууд, Сычуань, Юнь-Аны 7 тїмэн монголчууд, нийт 3 сая 690.000 євєр монголчууд, Энэтхэгийн моголчууд, Афганистан дахь хазарачууд Кабулаас 40 км-ийн зайтай оршдог, хэл нь тэндхийн пүштү хэлний нөлөөнд их орсон, Түвдийн шэрваа үндэстэн- энэ нь дорно зүгээс ирсэн гэсэн утгатай үг, Энэтхэг-Хятадын хойг дахь Непал, Бирм, Индонез зэргээр Чингисийн байлдан дагууллын үед 13-р зуунд эзэлсэн орнуудаа захирах даргачийн албыг гүйцэтгэж байгаад Эзэнт гүрэн задрахад эх нутагтаа буцаж ирж чадалгүй үлдэн хоцорсон, эрт суурьшин хоцорсон хэсэг бїлгїїд- эдүгээ ч тэндээ оршсоор буй эртний монголчууд , Монгол хэлээр ярилцагч 6 сая хїн байх бєгєєд тэдний хэл халх, буриад, євєрмонгол, дагуур, могол, монгор, бао-ань, дунсян, цахар, ордос, дарьганга, дархад, дєрвєд, мянгад, захчин, єєлд, торгууд зэрэг аман аялгуунуудад хуваагдана. Эдїгээ дэлхийд 2500 гаруй єєр тєрлийн хэл байна.

Friday, May 1, 2009

Күнз

Дорнын болон нангиадын их соён гэгээрүүлэгч, гүн ухаанч, суут мэргэн, хүн-нийгмийн харилцаа, хүн, сэтгэлгээний тухай шударга сайн ёс суртахууныг номлон дэлгэрүүлэгч, дэлхийн арван суут сэтгэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Күнз манай тооллын өмнөх 551 онд төржээ.
Тэрээр эртний нангиадын гүн ухааны сонгодог сударт зүй ёсоор ордог “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Зурхайт ном”, “Хөгжимт ном”, “Хавар намар”, “Шүүмжлэл өгүүлэл”, “Ачлалт ном”, “Шударга ном” зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан бөгөөд өнөөг хүртэл түүний сургаал номлол үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй улам онч мэргэн болох нь батлагдсаар авай.
Монголын эрт цагийн эрдэмтэн гүүш нар эртний Хятадын сонгодог зохиолуудаас сонгон орчуулж, ард олондоо толилуулж байсны нэг нь энэ бүтээл болно.
471-499 онд Кэси-линг “Ачлалт ном”-ыг тоба хэл дээр орчуулжээ.
Манай тооллын 480 онд Монгол Сяньби аймгийн мэргэн гүүш нар “Ачлалт ном”-ыг нангиадаас монгол хэлэнд орчуулан ард олонд түгээн тархааж байжээ.
1307 онд их мэргэн гүүш Болдтөмөр Күнзийн “Ачлалт ном”-ыг “Тахимдуу бичиг” нэртэйгээр монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн байна.
Мөн “Их Суртахуй”, “Бага суртахуй” хэмээх бичгийн дотор “Ачлалт ном” орсон байдаг бөгөөд олон удаа орчуулагдаж байжээ.
Манжийн хаан Түгээмэл Элбэгтийн анх он гурван сард Дин Шиуван Мен Буу хичээнгүйлэн тэмдэглэв хэмээсэн нь даруй 1850 оны гурван сар болно. Энэ орчуулгыг нангиадаас манж хэлнээ орчуулж, манжаас монгол хэлнээ буулган хэвлэжээ.
Миний бие Күнз, Мен Зы-ийн сургаалиас уншигчдадаа толилуулах санааг эртнээс тээж байсан боловч амжил болсонгүй өдий хүрсэн бөгөөд энэ удаад Күнзийн энэхүү бэсрэгхэн номыг Өвөрмонголд хэвлүүлснийг кирилл үсэгт буулган хэвлүүлж, тайлбартайгаар олны хүртээл болгон билээ.

Monday, April 27, 2009

Монгол уран бичлэг

бийрийн уран бичлэгМОНГОЛЫН БИЙРИЙН УРАН БИЧЛЭГИЙН ТУХАЙД

Монгол бичиг бол хүний гарын хөдөлгөөн хамгийн хурдан байх дээрээс доош, нар зөв эргүүлэн бичдэг, монгол хүний сэтгэхүйн онцлогийг илэрхийлсэн, бичихэд эвтэйхэн хурдан бичиг билээ. Монгол бичиг бол бэлгэдлээр дүүрэн юм. Монгол бичиг нь бэлгэ тэмдэг ба авианы бичлэгийг хослуулсан, монголчуудын арга билгийн сэтгэлгээний гайхамшигт бүтээл, жинхэнэ монголын язгуурын, бэлгэдлийн дүрс бичлэгийн давуу талыг шингээсэн, монголын нүүдлийн соёлын үндсэн зүйл-тэмдгийн сэтгэлгээний онцгой дүрс юм.

Монголын бичиг үсгийн тогтолцоо нь тэдний өвөрмөц сэтгэхүйтэй холбоотойгоор өвөрмөц хэлбэрээр илрэн гарах бөгөөд монгол бичиг бүр нь гадаад үгийг тэмдэглэх галиг үсгийн системтэй.

Монголчууд хорь гаруй бичиг үсэг хэрэглэснээс он цагийн шалгуурыг давж эдүгээд хүрч ирсэн, арвин их дурсгалтай нь монгол бичиг үсэг билээ. Энэ бүх хугацаанд бичиг үсгийн байдал нь өөрчлөгдөөгүй, харин хэл нь хөгжсөөр бичгийн хэл ярианы хэлний зөрүү үлэмж их болсон. Монгол бичиг бол зүүнээс баруун тийш, дээрээс доош мөрлөн бичдэг босоо содон хэлбэртэй, нар зөв эргүүлэн бичдэг бичиг юм. Монгол бичиг үсгийн гарвал маш эртнийх бөгөөд МТӨ VI-р зууны үед финик-арамей-сири-эртний еврей-монгол-араб-үсгүүд салбарлан үүссэн ажээ.

Халх, буриад, өвөрмонгол үсгийн тиг зурлага хоорондоо ялгаатай, халх монголын судар хичээнгүй үсгийн бартай, буриад судар дармал үсгийн бартай, өвөрмонголын судрын шашны агуулгатай нь дармал үсгийн, иргэний агуулгатай судар нь хичээнгүй үсгийн бартай байдаг. Гар бичмэл болон барын судрын үсгийг судлах нь маш чухал зүйл билээ.

Хуучин монгол бичиг үсэг бол цөөхөн тэмдгийн системтэй, үсгийн дүрсийг үгийн эхэн, дунд, адагт хувилгаж хэрэглэдэг, дэвсгэр үсгийн хатуу дүрэм журамтай, монгол хэлний нутгийн олон аялгууг, аман аялгууг олон дуудлагатай үсгээрээ журамлан цэгцэлж тэмдэглэж боловсруулсан авианы систем юм. Найман, хэрэйд, ойрад аялгуутай ойрхон, турк, уйгар, иран, энэтхэг хэлний нөлөө их орсон, үсгийн хэв маяг нь уйгар үсгээс нэлээд өөр байдаг.

Халх, буриад, өвөрмонгол үсгийн тиг зурлага хоорондоо ялгаатай, халх монголын судар хичээнгүй үсгийн бартай, буриад судар дармал үсгийн бартай, өвөрмонголын судрын шашны агуулгатай нь дармал үсгийн, иргэний агуулгатай судар нь хичээнгүй үсгийн бартай байдаг. Гар бичмэл болон барын судрын үсгийг судлах нь маш чухал зүйл билээ.

Хуучин монгол бичиг үсэг бол цөөхөн тэмдгийн системтэй, үсгийн дүрсийг үгийн эхэн, дунд, адагт хувилгаж хэрэглэдэг, дэвсгэр үсгийн хатуу дүрэм журамтай, монгол хэлний нутгийн олон аялгууг, аман аялгууг олон дуудлагатай үсгээрээ журамлан цэгцэлж тэмдэглэж боловсруулсан авианы систем юм. Найман, хэрэйд, ойрад аялгуутай ойрхон, турк, уйгар, иран, энэтхэг хэлний нөлөө их орсон, үсгийн хэв маяг нь уйгар үсгээс нэлээд өөр байдаг.

Монгол бичиг, монгол үсгийн уран бичлэгийн урлаг-каллиграф нь бэлгэ тэмдгийн ба реалист натуралист чиглэлийн амьдрах чадварын илэрхийлэл байдаг тул бэлгэ тэмдгийн бүтээлч, дуусашгүй шинж чанарыг хувь уран бүтээлч хүмүүс гүйцээн уламжлан шинэчилж бүрэн төгс боловсруулахаар тэмүүлж байдаг байна.

Монгол бичиг бичих уран бичлэгийн арга барилаар хичээнгүй, таталган, самнаа, эвхмэл, гүйлгэн, дармал, самбарын, бийрийн, төмөр үзгийн, модон, хулсан үзгийн бичмэл тигээр олон янзаар уран гоёор бичиж байсан байна. Үсгээ бичихдээ тиг, хэмжээ харьцаа, тэгш хэмийг бодолцон зай багтаамжид тохируулан урнаар бичиж гоёл чимэглэлийн зориулалттайгаар сүм хийд, байшингийн хаяг, нэр, хана, туурган дээр урлан бичиж байв. Мөн хивсний хээ, үгийн сүлжээ, судар номын чимэглэл, хос уянга, ургамал, цэцэг, хээ, угалз, шувуу, байгаль, зургийн дүрслэлийг уран сэтгэмжээр хослуулан, зохион урнаар бичиж монгол хуучин бичлэгийн уран бичлэгийг төрөл бүрээр нь судлан хөгжүүлж байна.

Монгол эвхмэл бичлэгийн хэв маяг нь дөрвөлжлөн эвхэх, угалзлан эвхэх хоёр янз байх бөгөөд дөрвөлжин, соёмбо, үсгээр эвхэнэ. Тамга, зарлиг, номын тэмдэг, мутрын тэмдэг зэрэгт уншихад хялбар, үсгийг эвхдэг, дүрэм ёсоор дөрвөлжлөн эвхэнэ. Бэлгэ тэмдэг, сургаал ерөөлийн эртний сайхан үгийг уран гоё үзэмжтэйгээр угалзлан эвхдэг. Монголын үсгийг эвхэх нь арга маягаараа бусад орны эвхэхээс ялгаатай. Илүү өргөн хүрээтэй, үсгийн махбод бүрд тохируулсан, тусгай тогтсон эвхэх журамтай, өвөрмөц арга маягтай байдаг. Монгол бичгээр үгийг бичихдээ үсгүүдийг хооронд нь холбоход суурь сууриараа нийлэн гол шугамаар холбогдоно. Үг таслахыг аль болох цээрлэн, мөр, үг, хоорондын зайг их тааруулж бичнэ. Үгийг таслахгүйн тулд үсгээ хурааж, сунгаж, мөрөө дүүргэнэ. Судрын ерөнхий үзэмж, маяг үсгийн хэлбэр маяг тухайн бичээчийн гарын ураас хамаарна.

Монгол бичиг нь хэл зүйн дүрмийг маш нарийн баримталж бичдэг, үгийн нэг ч алдаа мадаггүй, нэг шүд, шилбэ илүү ба дутуу бичвэл буруу болж муухай харагдах тул өөрсдийн дураар бичихийг ихэд цээрлэнэ. Алдаа гаргахгүйн тулд маш олон дахин шүүж байж бичнэ.

Монгол үсгийн бичлэгийн нэг онцлог нь үг нэг бүрийг нэг удаад цааснаасаа үзэг бийрээ салгалгүй бичдэг, таталган бичих арга ухааныг тусгайд нь жич зааж сургадаг, бийр, хулсан үзэгний барил, үсэг бичих аргыг үлгэрлэн зааж сургадаг байв. Сайн бичээч болохын тулд 1 үсгийг түмэн удаа бичиж байж сая бичээч болно. Бичигтэн хүмүүс голтой бичиж сурахыг ихэд чармайна. Бичгээ их татлан бичвэл голгүй болдог гэж үздэг байжээ. Барханд хэвлэсэн сийлмэл үсгийн хэвээс гадна гар бичмэл номыг болгосон цаасан дээр хэвлэсэн мэт дармаллан бичдэг ёс бас байжээ. Бархан бүрийн үсгүүд ялгаатай байдаг. Гар бичмэл судруудыг модон үзэг, хулсан үзэг, төмөр үзэг, бийрээр бичсэн байх тул энэ бүх үзгийн бичлэгүүд бүгд ялгагдана. Бийрийн бичлэгийн нэг онцлог нь түүгээр уран бичлэгийн олон төрөл болох тогтуун гүйлгэн, таталган, самнан, хураан, сунган, эвхмэл, хичээнгүй, дармал, агшаан бичих зэрэг арга маягаар бичдэг. Бийрийн бичлэгийн энэ хэлбэр маягтай холбогдон монгол үсгийн уран бичлэгийн урлаг уламжлагдан иржээ. Энэ тухай Бат-ОчирМонгол үсгийн мөрдөн дуурайх үлгэрөгүүлэлдээ эвхмэл, хичээнгүй, таталган, бийрийн дармал, үзгийн дармал, бичлэгээр цэцэг навч, амьтан, зураг, ургамал, шувуу, дүрсийг гоёмсог үзэсгэлэнтэйгээр хэлбэр хэмжээ, тиг, дүрэм журмыг баримтлан чимэглэж уран гоё, билэгдлээр дүүрэн дүрсэлсэн байдгийг дурджээ.

Бүр МЭӨ IV-I зууны Хүннүгийн үед цагаан толгойн үсэгтэй, боловсорсон хэлтэй, бийр бэхээр бичиж байжээ. XIII зууны үед монгол бичгийг хаялж, таталж бичдэггүй, эвхдэггүй, хичээнгүйлэн бичдэггүй, зөвхөн шууж бичдэг байжээ.