Monday, May 4, 2009

Тамга мутрын тэмдэг

Тамга мутрын тэмдэг

Тамганы єдрийн тэмдэглэлийг тусгай хїн тогтмол хєтєлж бичиг бїхнийг тэмдэглэн, юуны тухай, ямар бичиг, дугтуй, бичигт хэдэн удаа тамга дарсан, хэзээ, хэнээр явуулсан тухай нэг бїрчлэн нарийн бїртгэж байв.
Халхын дєрвєн аймаг, шавь, албан байгууллагууд тамганыхаа їїсэл, хэмжээ, хэлбэр, їсэг, тэмдэг зэргийг тїїхчлэн бичиж аймаг хошуу бїрээр нэгтгэн хадгалж ирсэн байдаг. Эдїгээ цагт хїн бїр єєрийн мутрын тэмдэгтэй болох шаардлагатай бєгєєд ижил овог нэртэй хїмїїсийг овог, мутрын тэмдэг, тамга нь ялгаж єгєх болно.
Хїн бїрийн гарын їсэг адилгїй байдаг шиг хїн бїрийн тамга, мутрын тэмдэг єєр байх нь дамжиггїй юм. Дээр цагт эртний бичгийн мэргэд мутрын тамга тэмдэгтэй байсан, үүнийг одоо ч сэргээн хэрэглэж болно. Мутрын тэмдгийг мод, чулуун дээр нэрээ монгол бичиг болон эвхмэлээр сийлэн хэрэглэж болно.

Ч.Нарантуяа. Монгол бичмэл судрын товч. УБ: 2002, 210 х.

mongolheltenuud

Эдїгээ дэлхийд 10 сая гаруй монгол угсаатнууд байгаагийн 2,7 сая монголчууд нь эртний уугуул унаган нутаг, гал голомтоо сахин аж тєрж жинхэнэ монгол ахуй, орчин, хэл аялгуу, зан заншил, соёл тїїхээ хэвээр нь уламжлан хадгалж шинэчилсээр эдїгээ їед хїрч ирлээ.
Нийт монгол туургатан ОХУ-ын байгалийн цаад болон наадах буриадууд, Астрахань, Волга, Ижил мєрєн, Ставрополь, Дон, Куман, Урал, Оренбургийн халимагууд, Алтай, Тянь-Шаны нуруу, Хєх нуур, Хайду гол, Эзнээ, Бор хурын уулсаар нутаглах торгуудууд, ЄМЄЗО-ны євєрлєгчид, дагуур, дунсян, бао-ань, монгол хэл аялгуутнууд, Сычуань, Юнь-Аны 7 тїмэн монголчууд, нийт 3 сая 690.000 євєр монголчууд, Энэтхэгийн моголчууд, Афганистан дахь хазарачууд Кабулаас 40 км-ийн зайтай оршдог, хэл нь тэндхийн пүштү хэлний нөлөөнд их орсон, Түвдийн шэрваа үндэстэн- энэ нь дорно зүгээс ирсэн гэсэн утгатай үг, Энэтхэг-Хятадын хойг дахь Непал, Бирм, Индонез зэргээр Чингисийн байлдан дагууллын үед 13-р зуунд эзэлсэн орнуудаа захирах даргачийн албыг гүйцэтгэж байгаад Эзэнт гүрэн задрахад эх нутагтаа буцаж ирж чадалгүй үлдэн хоцорсон, эрт суурьшин хоцорсон хэсэг бїлгїїд- эдүгээ ч тэндээ оршсоор буй эртний монголчууд , Монгол хэлээр ярилцагч 6 сая хїн байх бєгєєд тэдний хэл халх, буриад, євєрмонгол, дагуур, могол, монгор, бао-ань, дунсян, цахар, ордос, дарьганга, дархад, дєрвєд, мянгад, захчин, єєлд, торгууд зэрэг аман аялгуунуудад хуваагдана. Эдїгээ дэлхийд 2500 гаруй єєр тєрлийн хэл байна.

Friday, May 1, 2009

Күнз

Дорнын болон нангиадын их соён гэгээрүүлэгч, гүн ухаанч, суут мэргэн, хүн-нийгмийн харилцаа, хүн, сэтгэлгээний тухай шударга сайн ёс суртахууныг номлон дэлгэрүүлэгч, дэлхийн арван суут сэтгэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Күнз манай тооллын өмнөх 551 онд төржээ.
Тэрээр эртний нангиадын гүн ухааны сонгодог сударт зүй ёсоор ордог “Шүлэглэлт ном”, “Засагт ном”, “Зурхайт ном”, “Хөгжимт ном”, “Хавар намар”, “Шүүмжлэл өгүүлэл”, “Ачлалт ном”, “Шударга ном” зэрэг алдартай бүтээлүүдээ туурвисан бөгөөд өнөөг хүртэл түүний сургаал номлол үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй улам онч мэргэн болох нь батлагдсаар авай.
Монголын эрт цагийн эрдэмтэн гүүш нар эртний Хятадын сонгодог зохиолуудаас сонгон орчуулж, ард олондоо толилуулж байсны нэг нь энэ бүтээл болно.
471-499 онд Кэси-линг “Ачлалт ном”-ыг тоба хэл дээр орчуулжээ.
Манай тооллын 480 онд Монгол Сяньби аймгийн мэргэн гүүш нар “Ачлалт ном”-ыг нангиадаас монгол хэлэнд орчуулан ард олонд түгээн тархааж байжээ.
1307 онд их мэргэн гүүш Болдтөмөр Күнзийн “Ачлалт ном”-ыг “Тахимдуу бичиг” нэртэйгээр монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн байна.
Мөн “Их Суртахуй”, “Бага суртахуй” хэмээх бичгийн дотор “Ачлалт ном” орсон байдаг бөгөөд олон удаа орчуулагдаж байжээ.
Манжийн хаан Түгээмэл Элбэгтийн анх он гурван сард Дин Шиуван Мен Буу хичээнгүйлэн тэмдэглэв хэмээсэн нь даруй 1850 оны гурван сар болно. Энэ орчуулгыг нангиадаас манж хэлнээ орчуулж, манжаас монгол хэлнээ буулган хэвлэжээ.
Миний бие Күнз, Мен Зы-ийн сургаалиас уншигчдадаа толилуулах санааг эртнээс тээж байсан боловч амжил болсонгүй өдий хүрсэн бөгөөд энэ удаад Күнзийн энэхүү бэсрэгхэн номыг Өвөрмонголд хэвлүүлснийг кирилл үсэгт буулган хэвлүүлж, тайлбартайгаар олны хүртээл болгон билээ.